Univision.mn-д Тавтай морилно уу!

*
*
*
*
*
*
--
Би үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна.
Үйлчилгээний нөхцөл
Юнивишн компани нийт хэрэглэгчид та бүхэндээ мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2012 оны 1 сарын 20-оос эхлэн Univision.m сайтыг шинэчлэн, мэдээ мэдээлэл, дотоодын телевизийн сувгууд, кино, клип гэх мэт олон төрлийн үйлчилгээ үзүүлэгч нэгдсэн портал сайтын хэмжээнд хөгжүүлэн үйлчилгээгээ хүргэж эхэллээ. Ингэснээр эрхэм хэрэглэгч та Юнивишний үйлчилгээг интернэт холболттой аль ч газраас хүлээн авч ашиглах бүрэн боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн манай сайтад тавтай зочилно уу?
Танилцуулга
ҮНДСЭН САЙТ: Манай компанийн дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, хамрах хүрээний байршил шалгах, захиалга өгөх, бүтээгдэхүүн үйлчилгээний дэлгэрэнгүй танилцуулга, байгууллага, хэрэглэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, сувгуудын танилцуулга, төлбөр төлөх, онлайн туслах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

HAPPY FAMILY: Юнивишн компани 2011 оны 4 сарын 01-ээс эхлэн Happy family сэтгүүлийг хэрэглэгч та бүхэндээ зориулан гаргаж буй бөгөөд энэхүү сэтгүүлээр үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, тухайн сар бүр манай сувгуудаар гарч буй онцлох хөтөлбөрүүд, видео санд шинээр орж буй кинонуудын танилцуулга, сонирхолтой мэдээ мэдээллийг оруулдаг бөгөөд эдгээр мэдээллийг цаг алдалгүй онлайнаар хүлээн авах боломжийг энэхүү нүүр хуудас та бүхэнд олгож буй юм.

UNIVISION ANYWHERE: IT-ийн цогц үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компани нь IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг зөвхөн өөрийн дэд бүтэц болох шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжуулан Монгол улс доторх хэрэглэгчиддээ хүргэдэг байсан билээ. Мэдээллийн технологийн салбарын дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу технологийн боломжоо ашиглан үйлчилгээнийхээ цар хүрээг улам тэлж Univision Anywhere нэртэй шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ санал болгож байна.

Univision Anywhere шинэ бүтээгдэхүүн нь ТЕЛЕВИЗ, СУУРИН УТАС болон бусад үйлчилгээнүүдийг дэлхийн хаанаас ч хэрэглэх боломжийг бий болгож байгаа юм.
Univision Anywhere нь дотроо олон үйлчилгээнүүдийг агуулж байна. Үүнд:
  • TV Anywhere
  • Phone Anywhere
  • Бусад
Ингэснээр телевиз болон суурин утсыг дан ганц гэр, албан байгуулага дээрээ суурин байдлаар хэрэглэхээс гадна компьютер, таблет, андройд болон iphone зэрэг ухаалаг төхөөрөмжүүд ашиглан гадуур явах үедээ, ажил дээрээ, мөн гадаадад сурч, ажиллаж амьдарч, аялж явах үедээ ч та Монголын дотоодын телевизийн суваг, IPTV үйлчилгээний Видео сан дахь дэлхийн шилдэг кино, дуу хөгжим, клип, мэдээ мэдээллийг 3G, Wi-Fi болон бусад төрлийн интернэтийн холболт ашиглан онлайнаар хүлээн авч үзэж, суурин утсаар эх орондоо байгаа мэт хямд үнээр чөлөөтэй ярих боломжтой.
Зохиогчийн эрх
Бид зохиогчийн эрх эзэмшигчидтэй албан ёсоор хамтран ажиллах гэрээг байгуулан ажилладаг ба цаашид вэб порталын үйл ажиллагааг цахим ертөнцийн хэрэгцээнд бүрнээ нийцүүлэн бусад албан байгууллага, хувь хүмүүстэй бизнесийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах бүхий л боломж нээлттэй байгаа билээ.
Үйлчилгээний ерөнхий нөхцөл
Та манай вэб сайтад зочлохдоо дараах үндсэн нөхцлүүдтэй зайлшгүй танилцаарай.
  • Univision.mn нь олон нийтийн цахим хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулахыг эрмэлзэх тул хэн нэгний хувийн сонирхлыг илэрхийлэх, бусдыг дайрч доромжлох зорилгоор ашиглахгүй байхыг хүсье. Бусдын эрх ашгийг хүндэтгэх үүднээс илт бусдыг дайрч доромжилсон, бусдын хувийн мэдээллийг тараасан зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд тус сайтын admin-ийн зүгээс тухайн бичлэгийг устгах эрхтэй юм.
  • Манай сайт хэрэглэгчийн санал сэтгэгдэл, мэдээлэл, тоо баримт, график, гэрэл зураг, аудио, видео клип, кино, линк болон бусад контентийн (бүхэлд нь материал) үүдсэн ямар нэг хохирол, санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.
  • Univision.mn сайтад байршсан бүх үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тараах, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.
  • Манайд байршуулсан зар сурталчилгаа, рекламны бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна.
  • Бидний боловсруулсан програм хангамж, лого, мэдээ материал, дизайн зэрэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан болохыг анхаарна уу.
  • Энэхүү нөхцөл шаардлагуудыг Юнивишн компани бие даан өөрчлөх эрхтэй бөгөөд аливаа өөрчилсөн нөхцөлүүдийг хэрэглэгчдэдээ мэдэгдэх үүрэгтэй болно.
  • Бид хамтран ажиллагсадтайгаа төлбөр тооцооны болон бусад үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу, бизнесийн хатуу зарчмыг баримтлан ажиллах болно.
Бүртгэл
Та Univision.mn –д бүртгүүлснээр манай гишүүн болох бөгөөд сайтын үйлчилгээний ерөнхий нөхцлөөс гадна дараах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.
  • My-Univision-ийн гишүүн болохын тулд юуны өмнө шинэ хэрэглэгчийн бүртгэлийг үнэн зөвөөр бүрэн бөглөж, бусадтай давхардаагүй нэвтрэх нэр, түүнд харгалзах нууц үгийг үүсгэнэ.
  • Гишүүний нэвтрэх нэр болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хангана.
  • Сайтыг бусдыг дайрч доромжлох болон гэмт хэргийн ямар нэг хэрэгсэл болгон ашиглахгүй. Гишүүн нь My-Univision гишүүний эрхийг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ эзэн байна.
  • Бүртгүүлж буй хэрэглэгч нь 13-аас дээш насны хэрэглэгч байна. Та My-Univision-д бүртгүүлсэнээр 13-с дээш насны хэрэглэгч гэдгээ баталж буй болно.
  • 180 хоногоос дээш хугацаанд идэвхигүй байсан хэрэглэгчийн нэр, дансыг идэвхгүйжүүлэх эрхтэй
Нууцлалын баталгаа
Хэрэглэгч таны Univision.mn–нд бүртгүүлсэн мэдээллийн нууцыг манай сайт нэн тэргүүнд тавьж, нууцлалыг бүрэн хангаж ажиллана. Манай вэб хуудас нь хамгаалалтын системтэй, найдвартай тул хэрэглэгч таны оруулсан нууц код болон мэдээлэл найдвартай хамгаалагдах ба зайлшгүй тохиолдолд үйлчилгээний төвөөс танд ашигтай нөхцөлөөр болон таны санал хүсэлтийг тань авах зэрэгт ашиглана. Мөн та оруулсан мэдээллээс нэвтрэх нэр, и-мэйл хаягаас бусад мэдээ мэдээллийг хэдий ч хаана ч харж өөрчлөх боломжтой ба та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, бүртгэлээсээ гарч вэб хөтөчөө хааж байхыг анхаарна уу.
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-8 Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр 8 давхар Юнивишн ХХК
Утас: 976-77007788, 976-77118811
Факс: 976-77201820
Э-Шуудан: info@univision.mn
Веб: www.univison.mn